Хураангуй
“Хил хязгааргүй алхам” төрийн бус байгууллагын бүтээсэн энэхүү 30 минутын баримтат кинонд Монгол улсын Дорноговь аймгийн Айраг суманд амьдарч буй нүүдэлчин малчин өрхүүдийн амьдралыг онцлон харуулна. Бүс нутагт хүрээгээ тэлж буй жоншны уурхайн олборлолтоос үүдэн бэлчээр талхлагдан сүйдэж, гүний усны нөөц эрс багассан зэрэг хөдөөгийн ард иргэдэд нүүрлээд буй байгаль орчны ноцтой аюул заналхийллийг уг кинонд баримтжуулан үлдээжээ.
Намтар
Кино бүтээгч(ид): “Хил хязгааргүй алхам” ТББ
“Хил хязгааргүй алхам” нь байгаль орчны засаглал, хүний эрх, иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээ болон уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн нөлөөлөлд өртсөн нүүдэлчин малчдын уламжлалт газар нутгийн эрх, амьжиргааг хамгаалах үйлсэд зориулагдсан Монголын төрийн бус байгууллага юм.