Налайх дүүрэг, Тайж хайрхан уул, «НҮҮДЭЛЧИН» Дэлхийн соёлын фестивалийн талбай
2026 оны 8-р сарын 21–23
Өдөр бүр 10:00 – 19:00

Хязгаарт аж төрөгч малчид

Хязгаарт аж төрөгч малчид

Хураангуй

Зуны дэлгэр цагийн наадам дөхөх үед, уяач Амраа 11 настай унаач хүү Жанцкагийн хамтаар хурдан хүлгээ уралдаанд бэлтгэнэ. Жанцка хүү ирээдүйд алдартай уяач болохыг мөрөөдөх хэдий ч уур амьсгалын өөрчлөлт тэдний амьдралын хэв маягт улам бүр заналхийлэх болсон тул Амраа түүний энэхүү хүсэл мөрөөдлийг дэмжих эсэхтээ эргэлзэнэ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй орнуудын нэг болох Монгол оронд өрнөх тус баримтат кинонд бидний нандигнан дээдэлдэг хурдан морины уламжлал хэрхэн хөндөгдөж буйг өгүүлнэ. Амраагийн гэр бүлийн түүхээр дамжуулан Монголын өргөн уудам нутагт аж төрөх нүүдэлчин түмний бие махбод хийгээд сэтгэл зүйн хүндхэн тэмцлийг харуулах бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй соёлын элэгдлийн талаарх гүнзгий эргэцүүллийг үзэгчдэд хүргэх болно.

Намтар

Кино бүтээгч(ид): Дэлгэржаргалын Дэлгэрзаяа

Дэлгэржаргалын Дэлгэрзаяа нь Нью-Йорк хот дахь Reuters агентлагийн эрэн сурвалжлах өгөгдлийн багт хэт халалтын сэдвээр мэдээ бэлтгэдэг уур амьсгал болон өгөгдлийн сэтгүүлч юм. Тэрээр энэхүү киногоо бүтээх хугацаандаа Пулитцерийн төвийн 2024 оны “Уур амьсгалын өөрчлөлтийг сурвалжлагчаар шалгаран ажиллаж байв. Тэрээр Йелийн Хүрээлэн буй орчны сургуульд байгаль орчны менежментийн магистрын зэрэг хамгаалсан. Түүний анхны бүтээл болох “Хязгаарт аж төрөгч малчид” баримтат кино нь Нью-Йорк хотноо зохиогдсон Уур амьсгалын кино наадмаас (2025) “Шилдэг богино хэмжээний баримтат кино”, Италийн Life After Oil олон улсын кино наадмаас (2025) “Байгаль орчны сэдэвт шилдэг богино хэмжээний баримтат кино” шагналуудыг тус тус хүртсэний зэрэгцээ 1,200 гаруй бүтээл өрсөлдсөн Covering Climate Now (2025) сэтгүүл зүйн шагналтнаар тодорсон юм. Дэлгэрзаяа уран бүтээлийнхээ чиг шугамыг уур амьсгалын өөрчлөлтөд хандуулж, дэлхий нийтийн уур амьсгалын хэлэлцүүлэгт төдийлөн сайн танигдаагүй, гадуурхагдсан ард иргэдийн дуу хоолойг өргөн сонсгохыг зорьдог билээ.

Дэлгэрэнгүй унших (Монголын адуучид (Баянхонгор))

Зохион байгуулагч

Хамтран зохион байгуулагч

Дэмжигч байгууллага